Wednesday, December 26, 2007

Анхны бичлэг

Блог гэдэг ертөнцтэй танилцаад нэлээн удсан боловч бусдын бичлэгийн уншиж сomment үлдээж байснаас өөрөө бичиг байсангүй ээ. Өөрийн блогоо Миний ертөнцөөр аялахуй гэж нэрэлсэн учир нь хүн болгон амьдралыг харах, ертөнцийг таних өөр өөрсдийн аргатай байдаг байх.
Миний хувьд би гэдэг хүн хувь хүн талаасаа хэн бэ? Юу хүсэж мөрөөддөг, амьдралыг ямар байдлаар хүлээж авдаг талаараа таньтай хуваалцах гэсэн юм.
Энэ блогийг нээх болсон бас нэгэн шалтгаан нь нэлээн хугацаанд хүмүүсийн блогоор орж аяллаа. Ихэнх хүмүүс нь өдөрийн тэмдэглэл маягаар ашиглах юм.
Ихэндээ их сонирхож уншдаг байснаа сүүлдээ нэгэн хэвийн бичлэгүүдээс уйдах шинжтэй. Хэн нэгэнд юм бодогдуулах, түүгээрээ дамжуулах тухайн хүнд нөлөөлөх эсвэл амьдралд хэрэгтэй мэдээллээр хангадаг байвал зүгээр юм шигээ. Би буруу бодож ч байж болно. Алдана гэдэг нь хүний төрөлхий зан чанар шүү дээ. 
Зиаг ингээд миний ертөнцөөр хамтдаа аялцгаая.

Амьдрал гэдэг санааных......

0 Comments:

Post a Comment

<< Home