Wednesday, December 26, 2007

Амьдралын гол сонголтууд

Би гэж хэн бэ?
Миний бодлоор хүн болгон энэ асуултыг өдөр болгон тавиж байх хэрэгэтэй юм шигээ.
Хүний амьдралд хэдхэн л чухал шийдвэрүүд гардаг юм шигээ.
1.Өөрийгөө хэн гэдгийг тодорхойлж таниж мэдэх.
Юу хийж чадах ямар хүнтэй таарч тохирохгэх мэт
2.Мэргэжлээ сонгох
Мөн л эхний шийдвэрийн үр дүнд гарч ирнэ. Чиний одоо хэн
байгаа чинь бус ирээдүйд хэн болох ямар амьдрах талаар бодож
байсны үр дүнд гарч ирнэ. Чиний эцэг эх ядуу зүдүү амьдарч
байгаа бол чиний хүүхэд ч бас чиний амьдралыг туулах 
шаардлагагүй ш дээ. Ядуу болхоор сургуулийн төлбөр төлж
чадахгүй гэж бодож байж болно.Чи ингэж бодож л байвал 
чиний мөрөөдөл чинь үр хүүхдэд чинь л өвлөгдөнө.Сургалтын 
төлбөр олгодог байгуулгууд ийм их байхад ингэж бодож 
байвал чиний л арчаагүйнх. 
3.Гэр бүлийн хүн хань ижилээ сонгох
Миний бодлоор хүний хийдэг хамгийн хариуцлагатай сонголт
юм шигээ. Харамсалтай нь ихэнх хүн ингэж бодохгүй юм даа.
Болохгүй бол салчихна л гэж бодоод байх юм. Салалтаас гарах
үр дүнг чи хариуцаж чадах уу. Хэрэв үр хүүхэдгүй бол  арай л
өөр байх байх. Хүүхэдтэй байлаа гэхэд тэр хүүхдийн ирээдүйн
өмнө чи заавал хариуцлага хүлээх ёстой. Чи тэнд залуухан сайхан хүүхэн тэврээд хэвтэж байхад чиний үр удам ямаршуухан 
амдарч байх бол. Хойд эцэг............
Энэ сонголтыг хийхдээ тухайн хүн чинь ямар хүн бэ гэдэгийг
хамгийн түрүүнд таниж мэдэх хэрэгтэй. Та 2 ын зан чанарууд
нийцэхнүү ямар асуудал дээр муудалцаж байна.
Эцэг эх нь ямар хүмүүс байна халамж. Одоо яаж амьдарч байна
гэх мэт олон зүйлийг харж байж сонгох хэрэгтэй. Ихэнх
тохиолдолд хүн эцэг эхээ дурайдаг.
Түүнээс царай зүс царай стил имиж сексийн чадвар дур
сонирхолыг нь харж сууна гэвэл хэцүү л байх. Гэхдээ юмыг
яаж мэдэх вэ дээ хүн болгон л өөрийн сахиусан тэнгэр болох
мөрөөдлийн гүнжтэйгээ учирхыг мөрөөдөж явдаг юм чинь.
Ямарч хүний хэрэв тэр хүн чинь юмыг тунгааж чадах 
чадвартай л бол засаж залруулж болдог юм. Гол нь хэдийд 
энэ талаар ярилцах вэ гэдэгээ л тунгаах хэрэгтэй.
                     Сайнтай нь сууж
                     Сайхантай нь суу.....
                     Банзыг засж наар
                     Банзлыг засж авгай....... гэж
(Гэхдээ энэ банзал хүүхэнтэй суу гэсэн үг биш шүү. Амьдрал үзсэн гэдэг утгаар хэлсэн болов уу гэж бодож байна.) 3 дах сонголтыг ихэвчлэн эрэгтэй хүн хийдэг болхоор эрчүүдэдээ хандаад хэллээ.

За бусадыг нь ч цаг хугацаа л харуулна даа. Цаг хугацааны эсрэг чи юу ч хийж чадахгүй. Ихэнх айл гэрийн жаргал нь 35 гараад л эхэлдэг юм шигээ. 
Орох орон унах унаа энээ тэрээ гээд л .
Эр хүний амьдрал 40 гараад л эхэлдэг гэдэг ч бас тийм худлаа үг бишшүү.

Хүн гэдэг амьтан хэлхээс нааш ухаардаггүй гэж. Хүн болгон л наадаас өөр намайг сайн мэдэх хүн байхгүй гэж боддог.
Яг үнэндээ ихэнх хүн өөрсдийн мөрөөдөлдөө амьдрахыг хүсдэгээс бус мөрөөдлөө биелүүлхийн тулд юу ч
хийдэггүй юм шигээ. Тэгж байгаад л болох байх гээд л өөрийгөө аргацаагаад л !!!!!!!!

Би гэдэг хүн хэн бэ!
Миний сайн талууд юу бэ!
Миний муу талууд юу бэ!
Муу талуудаа яаж засах вэ!
Юу хийж чадах вэ!
Ямар амжилтанд хүрч болох боломж байна!
Мөрөөдөлдөө хүрэхийн тулд яах ёстой бэ! гэдэг асуултуудыг өдөр болгон өөрөөсөө асууж
байх хэрэгтэй. Хүмүүс хэлдэг дээ нууц авьяасаа нээлээ гээд л энэ чинь тухайн хүн өөрийнхөө талаар ямар муу мэдээлэлтэй явдагын тод жишээ юм шигээ.

За ингээд таньд амжилт хүсье

Амьдрал гэдэг санааных.....

0 Comments:

Post a Comment

<< Home