Гадаадад ажиллаж байгаа хүмүүст
Монголчууд тэр тусмаа залуучуудын дунд маань гадаад гарч ажиллах мөрөөдөлтэй болчихсон байна.Өнөөдөр Солонгост 10 жил ажиллаж байгаад ирсэн залуугын өөрийнхөө амьдралын талаар бичсэн өгүүлэгийг уншлаа.Хамаг залуу насаа амьжиргаагаа дээшлүүлэх үр хүүхдийнхээ ирээдүйг сайн сайхан байлгахын тулд зориулаад монголдоо ирсэн чинь эхнэр нь өөр хүнтэй болчихсон хүүхдүүд нь өөрөөс нь нэг л хөндий болсон байхыг хараад амьдрах итгэл нь алдарсан тухай байна.
Хэдийгээр гадаадад ажиллаж байгаа монголчууд монголыг эдийн засаг өрх гэрийнхээ амьжиргааг сайжруулж байгаа хэдий ч хувь хүнийхээ хувьд өөрийгөө хэн болж хувирхыг таамагладаггүй юм шигээ.
10 жилийн дараа чи монголдоо буцаж ирлээ гэж бодьё. Чи хэн байх бэ?
Нийгэмд эзлэх байр суурь байхгүй зүгээр л нэг мөнгөтэй хүн өөр хэн ч биш болсноо ухаарах байх.
Мөнгөтэй юм чинь бүхнийг хийж чадна ш дээ гэж үү.
Юуны түрүүнд мөнгө гэдэг бол зүгээр л нэг хэрэгцээ хангахад шаардлагатай цаас ш дээ. Мөнгө гэдэг юмыг байнга эргэлтэнд оруулж өсгөж байхгүйгээр хэрэглээд зарцуулаад байх юм бол таныг хэдэн жил яаж зовж байж хуримтлуулсныг чинь үл хамааран мөнгө гэдэг зүйл чинь салхинд хийссэн юм шиг алга болохдоо тун сайн ид гэж үүгаа.
Арай ойлгомжтой болгох үүднээс жишээ авья.
За өөрийгөө 10 жил солонгост ажилаад ирлээ гэж бодьё.Хотын төвд сайхан байр унах унаа худалдаж авлаа. Олон жил уулзаагүй хамаатан садан найз нөхөдтэйгээ уулзаж наргилаа. Ихний хэдэн сар ч монголдоо ирсэн хүн чинь сайхан байлаа. Хэдэн жил зовснийх өөрөөс үлдэж байгаа хэдэн хүүхдээ гээд боломжийн хувийн сургуульд орууллаа. Хэдэн сарын дараа анх авчирсан хэдээс чинь нэлээн хэд нь үрэгдээд ирхийн цагт ямар нэгэн юм хийхгүй бол болохгүйнээ гэдгийг ухаараад мөнгө олохоор хөөцөлдөнө дөө. Хүнд үйлдвэрт ихэнх залуу насаа үрсэн бие муутай хүн чинь үйлдвэр дээр хийж байснаасаа өөр юм хийх туршлагагүй хүн чинь юу ч хийхэв дээ. Ингээд л монголд амьдрах ямар ч нөхцөл
байхгүй байна гээд монголын амьдрах орчин амьдралаа муулаад л дахиад л
гадагшаагаа гархыг хөөцөлдөнө дөө.
Ингээд л яаж ийж байдаад л гадагшаа гараад сурсан дадаснаараа сайн дурын боолоо хийнэ дээ.
Энэ бол гадаадад байгаа болон ажилаж байгаад ирсэн хүмүүсийн нийтлэг жишээ.
Би тэр залуугийн эхнэрийг буруутгамааргүй байна. 10 жил гэдэг бол хэтэрхий урт хугацаа. Амьдрал гэдэг чинь асуудлаар дүүрэн байдаг. Хүнд бүтэрч унах үе зөндөө л дохиолдоно. Энэ бүхнийг болж байхад хажуу
талаас нь түшиж чадаагүй залуугийн ч буруу юм шиг. Наад захын сексийн асуудлаас авхуулаад асуудалууд ундарч өгнө дөө.
Залуу хосууд угаасаа 2 жилээс урт хугацаагаар хол байна гэдэг нь салнаа л гэсэн үг (Гэхдээ энд оюутнуудыг оруулах хэрэггүй байх. Учир нь оюутнууд хувь хүнийхээ хувьд ч тэр сайн төлөвшөөгүй нэг үгээр хэлэх юм бол хүүхдээрээ байдаг тул).
Өөрийг чинь 3 жил үнэнчээр хүлээж чадах хүн олдоно гэж үү. Анх гадагшаа явах сонголтоо хийхдээ л ирээдүйд гарч болох үр дагаварыг бодолцох хэрэгтэй. Яаж ийж байдаад л хань найз охиноо өөр дээрээ тат гэж хэлэх гээд л байна л даа.
Хүүхдүүдийн хувьд 13-15 наснаас нь л өмнө уулзчихаж байвал болох байх. Түүнээс оройтвол таны хүүхэд хэт биеээ даасан таниас хөндийрсөн байх болно.
Эцэст нь дүгнэж хэлхэд гадаадад гарч болноо. Амьдралаа дээшлүүлхийг хүн бүхэн л мөрөөддөг хойно харин 5 аас илүү жилээр яваад хэрэггүй л болов уу.
Анх явахдаа өөртөө зорилт тавиад яв л даа. Би буцаж ирэхдээ юутай буцаж ирэх бэ гэж. Энд байшин машин авч байхаар монголд үгүйлэгдэж байгаа үйлдвэр оруулж ир л дээ.Энэ чинь эргээд таныг сайн сайхан амьдралд хүргэнэ ш дээ.
Эхний нэр жил яахав судалгаа хийл дээ. Ямар ямар үйлдвэрүүд байна гэж. Сүүлийн хэдэн жилийг цалин мөнгөний хойноос биш тухайн салбартаа туршлага хуримтлуулхын тулд ажил л даа.
Ингэж л бүгдээрээ монголоо хөгжүүлэхгүй бол гадаадаас орж ирж байгаа тусламж болон та хэдийн явуулж байгаа мөнгөөр монгол улс хөгжихгүй ээ. Харин эсрэгээрээ улам бэлэнчлэх сэтгэлгээнд суралцаад улс орон доройтно.
Хэлье гэсэн санаагаа ойлгомжтойгоор хэлж чадсангүй бололтой гэхдээ энэ зөвхөн миний л бодол юм шүү
Иргэн баян бол улс баян
Улс баян бол иргэн баян
