Гадаадад ажиллаж байгаа хүмүүст
Монголчууд тэр тусмаа залуучуудын дунд маань гадаад гарч ажиллах мөрөөдөлтэй болчихсон байна.
Өнөөдөр Солонгост 10 жил ажиллаж байгаад ирсэн залуугын өөрийнхөө амьдралын талаар бичсэн өгүүлэгийг уншлаа.Хамаг залуу насаа амьжиргаагаа дээшлүүлэх үр хүүхдийнхээ ирээдүйг сайн сайхан байлгахын тулд зориулаад монголдоо ирсэн чинь эхнэр нь өөр хүнтэй болчихсон хүүхдүүд нь өөрөөс нь нэг л хөндий болсон байхыг хараад амьдрах итгэл нь алдарсан тухай байна.
Хэдийгээр гадаадад ажиллаж байгаа монголчууд монголыг эдийн засаг өрх гэрийнхээ амьжиргааг сайжруулж байгаа хэдий ч хувь хүнийхээ хувьд өөрийгөө хэн болж хувирхыг таамагладаггүй юм шигээ.
10 жилийн дараа чи монголдоо буцаж ирлээ гэж бодьё. Чи хэн байх бэ?
Нийгэмд эзлэх байр суурь байхгүй зүгээр л нэг мөнгөтэй хүн өөр хэн ч биш болсноо ухаарах байх.
Мөнгөтэй юм чинь бүхнийг хийж чадна ш дээ гэж үү.
Юуны түрүүнд мөнгө гэдэг бол зүгээр л нэг хэрэгцээ хангахад шаардлагатай цаас ш дээ. Мөнгө гэдэг юмыг байнга эргэлтэнд оруулж өсгөж байхгүйгээр хэрэглээд зарцуулаад байх юм бол таныг хэдэн жил яаж зовж байж хуримтлуулсныг чинь үл хамааран мөнгө гэдэг зүйл чинь салхинд хийссэн юм шиг алга болохдоо тун сайн ид гэж үүгаа.
Арай ойлгомжтой болгох үүднээс жишээ авья.
За өөрийгөө 10 жил солонгост ажилаад ирлээ гэж бодьё.Хотын төвд сайхан байр унах унаа худалдаж авлаа. Олон жил уулзаагүй хамаатан садан найз нөхөдтэйгээ уулзаж наргилаа. Ихний хэдэн сар ч монголдоо ирсэн хүн чинь сайхан байлаа. Хэдэн жил зовснийх өөрөөс үлдэж байгаа хэдэн хүүхдээ гээд боломжийн хувийн сургуульд орууллаа. Хэдэн сарын дараа анх авчирсан хэдээс чинь нэлээн хэд нь үрэгдээд ирхийн цагт ямар нэгэн юм хийхгүй бол болохгүйнээ гэдгийг ухаараад мөнгө олохоор хөөцөлдөнө дөө. Хүнд үйлдвэрт ихэнх залуу насаа үрсэн бие муутай хүн чинь үйлдвэр дээр хийж байснаасаа өөр юм хийх туршлагагүй хүн чинь юу ч хийхэв дээ. Ингээд л монголд амьдрах ямар ч нөхцөл
байхгүй байна гээд монголын амьдрах орчин амьдралаа муулаад л дахиад л
гадагшаагаа гархыг хөөцөлдөнө дөө.
Ингээд л яаж ийж байдаад л гадагшаа гараад сурсан дадаснаараа сайн дурын боолоо хийнэ дээ.
Энэ бол гадаадад байгаа болон ажилаж байгаад ирсэн хүмүүсийн нийтлэг жишээ.
Би тэр залуугийн эхнэрийг буруутгамааргүй байна. 10 жил гэдэг бол хэтэрхий урт хугацаа. Амьдрал гэдэг чинь асуудлаар дүүрэн байдаг. Хүнд бүтэрч унах үе зөндөө л дохиолдоно. Энэ бүхнийг болж байхад хажуу
талаас нь түшиж чадаагүй залуугийн ч буруу юм шиг. Наад захын сексийн асуудлаас авхуулаад асуудалууд ундарч өгнө дөө.
Залуу хосууд угаасаа 2 жилээс урт хугацаагаар хол байна гэдэг нь салнаа л гэсэн үг (Гэхдээ энд оюутнуудыг оруулах хэрэггүй байх. Учир нь оюутнууд хувь хүнийхээ хувьд ч тэр сайн төлөвшөөгүй нэг үгээр хэлэх юм бол хүүхдээрээ байдаг тул).
Өөрийг чинь 3 жил үнэнчээр хүлээж чадах хүн олдоно гэж үү. Анх гадагшаа явах сонголтоо хийхдээ л ирээдүйд гарч болох үр дагаварыг бодолцох хэрэгтэй. Яаж ийж байдаад л хань найз охиноо өөр дээрээ тат гэж хэлэх гээд л байна л даа.
Хүүхдүүдийн хувьд 13-15 наснаас нь л өмнө уулзчихаж байвал болох байх. Түүнээс оройтвол таны хүүхэд хэт биеээ даасан таниас хөндийрсөн байх болно.
Эцэст нь дүгнэж хэлхэд гадаадад гарч болноо. Амьдралаа дээшлүүлхийг хүн бүхэн л мөрөөддөг хойно харин 5 аас илүү жилээр яваад хэрэггүй л болов уу.
Анх явахдаа өөртөө зорилт тавиад яв л даа. Би буцаж ирэхдээ юутай буцаж ирэх бэ гэж. Энд байшин машин авч байхаар монголд үгүйлэгдэж байгаа үйлдвэр оруулж ир л дээ.Энэ чинь эргээд таныг сайн сайхан амьдралд хүргэнэ ш дээ.
Эхний нэр жил яахав судалгаа хийл дээ. Ямар ямар үйлдвэрүүд байна гэж. Сүүлийн хэдэн жилийг цалин мөнгөний хойноос биш тухайн салбартаа туршлага хуримтлуулхын тулд ажил л даа.
Ингэж л бүгдээрээ монголоо хөгжүүлэхгүй бол гадаадаас орж ирж байгаа тусламж болон та хэдийн явуулж байгаа мөнгөөр монгол улс хөгжихгүй ээ. Харин эсрэгээрээ улам бэлэнчлэх сэтгэлгээнд суралцаад улс орон доройтно.
Хэлье гэсэн санаагаа ойлгомжтойгоор хэлж чадсангүй бололтой гэхдээ энэ зөвхөн миний л бодол юм шүү
Иргэн баян бол улс баян
Улс баян бол иргэн баян
Амьдралын гол сонголтууд
Би гэж хэн бэ?
Миний бодлоор хүн болгон энэ асуултыг өдөр болгон тавиж байх хэрэгэтэй юм шигээ.
Хүний амьдралд хэдхэн л чухал шийдвэрүүд гардаг юм шигээ.
1.Өөрийгөө хэн гэдгийг тодорхойлж таниж мэдэх.
Юу хийж чадах ямар хүнтэй таарч тохирохгэх мэт
2.Мэргэжлээ сонгох
Мөн л эхний шийдвэрийн үр дүнд гарч ирнэ. Чиний одоо хэн
байгаа чинь бус ирээдүйд хэн болох ямар амьдрах талаар бодож
байсны үр дүнд гарч ирнэ. Чиний эцэг эх ядуу зүдүү амьдарч
байгаа бол чиний хүүхэд ч бас чиний амьдралыг туулах
шаардлагагүй ш дээ. Ядуу болхоор сургуулийн төлбөр төлж
чадахгүй гэж бодож байж болно.Чи ингэж бодож л байвал
чиний мөрөөдөл чинь үр хүүхдэд чинь л өвлөгдөнө.Сургалтын
төлбөр олгодог байгуулгууд ийм их байхад ингэж бодож
байвал чиний л арчаагүйнх.
3.Гэр бүлийн хүн хань ижилээ сонгох
Миний бодлоор хүний хийдэг хамгийн хариуцлагатай сонголт
юм шигээ. Харамсалтай нь ихэнх хүн ингэж бодохгүй юм даа.
Болохгүй бол салчихна л гэж бодоод байх юм. Салалтаас гарах
үр дүнг чи хариуцаж чадах уу. Хэрэв үр хүүхэдгүй бол арай л
өөр байх байх. Хүүхэдтэй байлаа гэхэд тэр хүүхдийн ирээдүйн
өмнө чи заавал хариуцлага хүлээх ёстой. Чи тэнд залуухан сайхан хүүхэн тэврээд хэвтэж байхад чиний үр удам ямаршуухан
амдарч байх бол. Хойд эцэг............
Энэ сонголтыг хийхдээ тухайн хүн чинь ямар хүн бэ гэдэгийг
хамгийн түрүүнд таниж мэдэх хэрэгтэй. Та 2 ын зан чанарууд
нийцэхнүү ямар асуудал дээр муудалцаж байна.
Эцэг эх нь ямар хүмүүс байна халамж. Одоо яаж амьдарч байна
гэх мэт олон зүйлийг харж байж сонгох хэрэгтэй. Ихэнх
тохиолдолд хүн эцэг эхээ дурайдаг.
Түүнээс царай зүс царай стил имиж сексийн чадвар дур
сонирхолыг нь харж сууна гэвэл хэцүү л байх. Гэхдээ юмыг
яаж мэдэх вэ дээ хүн болгон л өөрийн сахиусан тэнгэр болох
мөрөөдлийн гүнжтэйгээ учирхыг мөрөөдөж явдаг юм чинь.
Ямарч хүний хэрэв тэр хүн чинь юмыг тунгааж чадах
чадвартай л бол засаж залруулж болдог юм. Гол нь хэдийд
энэ талаар ярилцах вэ гэдэгээ л тунгаах хэрэгтэй.
Сайнтай нь сууж
Сайхантай нь суу.....
Банзыг засж наар
Банзлыг засж авгай....... гэж
(Гэхдээ энэ банзал хүүхэнтэй суу гэсэн үг биш шүү. Амьдрал үзсэн гэдэг утгаар хэлсэн болов уу гэж бодож байна.) 3 дах сонголтыг ихэвчлэн эрэгтэй хүн хийдэг болхоор эрчүүдэдээ хандаад хэллээ.
За бусадыг нь ч цаг хугацаа л харуулна даа. Цаг хугацааны эсрэг чи юу ч хийж чадахгүй. Ихэнх айл гэрийн жаргал нь 35 гараад л эхэлдэг юм шигээ.
Орох орон унах унаа энээ тэрээ гээд л .
Эр хүний амьдрал 40 гараад л эхэлдэг гэдэг ч бас тийм худлаа үг бишшүү.
Хүн гэдэг амьтан хэлхээс нааш ухаардаггүй гэж. Хүн болгон л наадаас өөр намайг сайн мэдэх хүн байхгүй гэж боддог.
Яг үнэндээ ихэнх хүн өөрсдийн мөрөөдөлдөө амьдрахыг хүсдэгээс бус мөрөөдлөө биелүүлхийн тулд юу ч
хийдэггүй юм шигээ. Тэгж байгаад л болох байх гээд л өөрийгөө аргацаагаад л !!!!!!!!
Би гэдэг хүн хэн бэ!
Миний сайн талууд юу бэ!
Миний муу талууд юу бэ!
Муу талуудаа яаж засах вэ!
Юу хийж чадах вэ!
Ямар амжилтанд хүрч болох боломж байна!
Мөрөөдөлдөө хүрэхийн тулд яах ёстой бэ! гэдэг асуултуудыг өдөр болгон өөрөөсөө асууж
байх хэрэгтэй. Хүмүүс хэлдэг дээ нууц авьяасаа нээлээ гээд л энэ чинь тухайн хүн өөрийнхөө талаар ямар муу мэдээлэлтэй явдагын тод жишээ юм шигээ.
За ингээд таньд амжилт хүсье
Амьдрал гэдэг санааных.....
Анхны бичлэг
Блог гэдэг ертөнцтэй танилцаад нэлээн удсан боловч бусдын бичлэгийн уншиж сomment үлдээж байснаас өөрөө бичиг байсангүй ээ. Өөрийн блогоо Миний ертөнцөөр аялахуй гэж нэрэлсэн учир нь хүн болгон амьдралыг харах, ертөнцийг таних өөр өөрсдийн аргатай байдаг байх.
Миний хувьд би гэдэг хүн хувь хүн талаасаа хэн бэ? Юу хүсэж мөрөөддөг, амьдралыг ямар байдлаар хүлээж авдаг талаараа таньтай хуваалцах гэсэн юм.
Энэ блогийг нээх болсон бас нэгэн шалтгаан нь нэлээн хугацаанд хүмүүсийн блогоор орж аяллаа. Ихэнх хүмүүс нь өдөрийн тэмдэглэл маягаар ашиглах юм.
Ихэндээ их сонирхож уншдаг байснаа сүүлдээ нэгэн хэвийн бичлэгүүдээс уйдах шинжтэй. Хэн нэгэнд юм бодогдуулах, түүгээрээ дамжуулах тухайн хүнд нөлөөлөх эсвэл амьдралд хэрэгтэй мэдээллээр хангадаг байвал зүгээр юм шигээ. Би буруу бодож ч байж болно. Алдана гэдэг нь хүний төрөлхий зан чанар шүү дээ.
Зиаг ингээд миний ертөнцөөр хамтдаа аялцгаая.
Амьдрал гэдэг санааных......